Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо дахин мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-10 09:30:53

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 1272-оор нэмэгдэж, нас барсан нийт тохиолдлын тоо 38406-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлжээ.


Энэ хугацаанд халдварын 32901 тохиолдол шинээр илэрч, 739503-д хүрсэн бол сүүлийн 24 цагийн хугацаанд 21024 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 311064 болж нэмэгдсэн байна. Бразилын Эрүүл мэндийн яам нийт халдвар авсан тохиолдлын тоо, нас барсан хүний тоог мэдээлэхгүй байсан хэдий ч өнгөрсөн мягмар гарагт эдгээр тоон үзүүлэлтээ мэдээлсэн байна.


Сан-Паулу муж болон хотын бөөгнөрөлд 21 сая гаруй хүн оршин суудаг нийслэл хот Сан-Паулу халдварын тархалтын голомт болж байна. Тус бүс нутагт халдварын 150138 тохиолдол бүртгэгдэж, 9522 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Рио-де-Жанейро (72979), араас нь Сеара муж (68384) оржээ. Түүнчлэн Пернамбуку (41010), Мараньян (52069), Амазонас (51234), Пара (59148) мужуудад нөхцөл байдал хүнд байна. 

Холбоотой мэдээ