Ардчилсан намын нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-09 10:01:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрог Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажлын нээлт энэ сарын 8-нд Өлгий хотын төв талбайд боллоо.

Баян-Өлгий аймаг нь гурван мандаттай бөгөөд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Мурат, Гавьяат эмч Б.Бейсен, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “Монстрой-Эра” компанийн захирал Р.Гажайв нар нэр дэвшиж байна.

Сурталчилгааны нээлтийн ажиллагааг аймгийн Ардчилсан намын дарга Е.Зангаар нээж, намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг танилцууллаа.


Холбоотой мэдээ