Нэмэлт дархлаажуулалтыг түр 14, явуулын 13 цэгт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-10 00:42:38
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 12-25 хүртэл улс орон даяар улаанбурхан өвчний нэмэлт дархлаалжуулалтыг зохион байгуулна. Үүнд 18-30 насныхан хамрагдана.

Нэмэлт дархлаажуулалтад Орхон аймгаас 16500 иргэн хамрагдах тооцоо гарчээ. Иймд дээрх насны иргэд дархлаажуулалтадаа идэвхтэй оролцох хэрэгтэй гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан хэллээ. Дархлаажуулалтыг хийхдээ  түр 14, явуулын 13 цэг ажиллана. Түр цэгүүдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд, харин 20-ээс дээш ажилтантай байгууллагад явуулын цэг очиж үйлчлэх юм.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус аймагт улаанбурхан өвчний 649 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлийн 22.9 хувийг 0-2, 47.2 хувийг 18-30 насныхан эзэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ