Хаврын хуурайшилтын үед амралт, зугаалгаа зохицуулахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНӨнгөрсөн долоо хоногт Орхон гол орчим зугаалгаар явж байсан иргэд автомашинтайгаа голын усанд унаж эд хөрөнгөөрөө хохирсон хэмээн Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар хэллээ.
Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй ч болгоомжтой байхыг анхааруулав. Мөн хаврын хуурайшилтын үе эхэлж байгаа тул ил гал гаргахгүй байх, амралт, зугаалгаа зохицуулахыг сануулав. Он гарсаар Орхон аймагт ой хээрийн түймрийн дуудлага ирээгүй ч анхаарал болгоомжлол илүүдэхгүйг онцлов. Харин энэ сарын эхээр Булган аймгийн Тэшиг суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахад Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч очиж ажиллажээ.
Б.Оюун-Эрдэнэ