Япон коронавирусний вакцинжуулалтыг ирэх оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-05 14:36:26

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар хүн амын дунд коронавирусний вакцинжуулалтыг 2021 эхний хагаст эхлүүлэх зорилт тавьсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Кацунобу Като мэдэгдлээ.


“Бид вакцинжуулалтыг хурдан эхлүүлэхийг зорьж байна. 2021 оны эхний хагаст энэ ажлыг эхлүүлэх зорилт тавиад байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг Японы олон нийтийн телевиз дамжуулжээ. Тэрбээр мөн Японы эм үйлдвэрлэгч тэргүүлэх компаниуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд коронавирусний вакцин, эм гаргана авахаар эрчимтэй ажиллаж байгааг тэмдэглэсэн байна. 


Үүнээс өмнө Эдийн засгийг сэргэээх асуудал эрхэлсэн сайд Ясутоши Нишимура мөн шинэ коронавирусний вакцин, эм гарган авах, үйлдвэрлэх ажлыг орон даяар эрчимжүүлсэн талаар мэдэгджээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусээр халдварласан хүний тоо 17700 давж, 920 гаруй нас барсан бол 15500 гаруй хүн эдгэрсэн байна.


 


Холбоотой мэдээ