Аймгийн сонгуулийн хороо хуралдаж санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 2-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн сонгуулийн хорооноос аймгийн Онцгой байдлын газрын холбогдох албаны хүмүүстэй уулзан санал солилцлоо.
Төв
аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагмаас тодруулахад, Засгийн газрын 188 дугаар тогтоолоор Монгол
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад
коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журам
батлагдсан.
Тиймээс аймгийн сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах
үед Ковид-19 цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлж, халдвар хамгаалалтыг
сайжруулан ажиллах талаар хамтран санал солилцлоо гэв.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Төв аймгийн 14-р тойрогт 3 нам, 4 эвсэл, 3 бие даагч нэр дэвшихээр нийт 18 хүн эрхээ авчээ.
