Сүүний үнэ буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-03 11:41:23

Ховд /МОНЦАМЭ/. Зуны улирал эхэлснээр иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн төв зах дээр сүү, цагаан идээний үнэ ямар байгаа талаар тодруулав.

Өнөөдрийн байдлаар үхрийн сүү литр тутамд 1500, ямааны сүү 2000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх тавдугаар сард сүүг литр тутамд 2500 төгрөгөөр худалдаалж байсан. Тэгвэл энэ сард 500 төгрөгөөр буурчээ. Сүүний хангамж их хэмжээгээр нэмэгдсэн тохиолдолд үнэ ханш нь буурдаг гэж худалдаа эрхлэгчид хэллээ.

Мөн үхрийн сүүгээр хийсэн тараг литр тутамд 2000, ямааны тараг 2500 төгрөгийн үнэтэй байна. Харин шар тос 20 мянга, айргийн тос 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн ааруул кг тутамд 23 мянга, өрөм 15 мянган төгрөгөөр борлуулж байна.

Сүүнээс бусад төрлийн цагаан идээний үнэ сүүлийн гурван сард тогтвортой байна гэж худалдаа эрхлэгчид мэдээллээ.   

Холбоотой мэдээ