"Хотууд COVID-19-ийн эсрэг хамтдаа тэмцье" олон улсын чуулган болно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-06-02 20:04:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас "Хотууд COVID-19-ийн эсрэг хамтдаа тэмцье" олон улсын чуулганыг цахимаар зохион байгуулна.


Улаанбаатарын цагаар 21.00 цагт эхлэх уг чуулганд Улаанбаатар, Сөүл, Лондон, Будапешт, Москва, Дели, Гуаякил, Киев  Истанбул зэрэг 40 хотын удирдлагууд оролцох юм. Дэлхий нийт цар тахлын эсрэг тэмцэхэд хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, туршлага судлахад чуулганы зорилго оршиж байна. Мөн чуулганд олон улсын эрдэмтэн, судлаачид оролцож, цар тахлын дараах дэлхий нийтийн нийгэм, эдийн засагт гарах өөрчлөлтийн талаар таамаглалаа танилцуулна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цар тахлын үед авч хэрэгжүүлж буй Монгол Улсын бодлого, арга хэмжээний талаар танилцуулах аж.


Чуулган энэ сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ