Дорнод аймагт тарвага нутагшуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 10:39:39

Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Дорнод аймгийн Булган сумын нутагт тарвага нутагшууллаа.

Уг ажлыг гүйцэтгүүлэх тендерт “Монголын анчдын нийгэмлэг” ТББ шалгарч, 31 тарвага нутагшуулсан байна. Тэд сумын Засаг дарга, БОХУБ, Байгаль хамгаалагч, багийн Засаг дарга зэргийг байлцуулан нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тарвагануудад сансраас ажиглах бичил төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид багийн Засаг дарга, идэвхтэн байгаль хамгаалагч нартай гэрээ байгуулан харж хамгаалах юм. Энэхүү ажлын хүрээнд цаашид Цагаан-Овоо, Баян-Уул, Гурванзагал зэрэг сумдад тарвага нутагшуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ