БРИКС, ШХАБ-ын уулзалтыг хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Sputnik/. БРИКС, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулсан тухай Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
“Дэлхий даяар коронавирус тархаж, цар тахлын улмаас түр зуурын хязгаарлалтын арга хэмжээ авсныг харгалзан 2020 оны долдугаар сарын 21-23-нд Санкт-Петербург хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа” гэж мэдээлэлд дурдсан байна.
Дээд хэмжээний уулзалтуудыг явуулах шинэ хугацааг БРИКС, ШХАБ-ын улс орнууд болон дэлхийн даяар цар тахлын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч товлох аж.
ОХУ-ын эрх баригчид ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг ирэх намар хүртэл хойшлуулахаар шийдсэн гэж уг арга хэмжээг зохион байгуулах ажлын явцын талаарх мэдээлэлтэй ойр өндөр албан тушаалын эх сурвалж үүнээс өмнө мэдэгджээ.
Холбоотой мэдээ

