ОХУ-аас нийт 740 иргэн эх орондоо иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-05-28 10:48:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг энэ сарын 26, 27-нд зохион байгууллаа.


Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо ирсэн бөгөөд Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр нийслэл рүү явуулж, 21 хоног тусгаарлах юм. Мөн энэ сарын 25-нд Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 170, ОХУ-аас нийт 740 иргэн эх орондоо ирээд байна.


Ташрамд дурдахад, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос нийт 9 068 иргэнээ эх оронд нь авчраад байна.


Холбоотой мэдээ