Есөнбулаг суманд 340 хүүхдийн суудал бүхий хоёр цэцэрлэг барьж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-28 10:46:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 240 болон 100 хүүхдийн суудалтай хоёр цэцэрлэгийн барилгыг 2020-2021 оны шинэ хичээлийн жилтэй зэрэгцэн ашиглалтад оруулахаар барьж байна. 

Тухайлбал, Есөнбулаг сумын “Солонго” хороололд барьж байгаа 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Хорго групп” ХХК улсын төсвийн 2,7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж байгаа юм. Харин тус сумын Харзат багт барьж буй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Ариун өргөө констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн 979 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. 

Ийнхүү дээрх цэцэрлэгүүд ашиглалтад орсноор Есөнбулаг сумын СӨБ-д ажиллаж буй багш нарын ачааллыг бууруулах замаар сургалтын чанарыг ахиулж, хүүхэд хөгжүүлэх орчинг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.

Холбоотой мэдээ