Ихэнх нутгаар эрс сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-05-26 17:06:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр маргааш, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.


2020 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал болон Халх голын саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Холбоотой мэдээ