Сэлэнгэ аймагт 15 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-22 12:55:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 15 иргэн тусгаарлалтад байна.

Эдгээр иргэдийн долоо нь Сүхбаатар сумын Ахмадын сувилалд, найм нь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаад байна. Мөн Алтанбулаг, Сүхбаатар, Сайхан суманд гурван иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас коронавирусний халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээрх ажлуудыг тогтмол хийж байна.

Тодруулбал Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлж 7036105 утсанд мэдээлэхийн зэрэгцээ ЭМЯ-ны corono.mohs@gmail.com хаягаар хүргүүлэн ажиллаж байна. Мөн коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор таван байгууллага, 189 хүнд сургалт сурталчилгаа хийж, 224 гарын авлага, материал тараажээ. Түүнчлэн дөрвөн байгууллага, аж ахуйн нэгжийн 11316 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1100 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн гараагүй байна. Мөн цахим орчинд 42 төрлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 576 иргэнд мэдээлэл хүргэн ажилласан байна.

Холбоотой мэдээ