Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган эхэллээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-05-22 10:24:03

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган Бээжин хотын Ардын их танхимд өнөө өглөө эхэллээ.


Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 13 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар чуулганы нээлтэд Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын эрх баригчид оролцжээ.


Чуулганд оролцогчид “COVID-19” халдвартай тэмцэж байхдаа амиа алдсан алба хаагчид, цар тахлын улмаас нас барсан иргэдэд зориулан чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлжээ.


Үүний дараа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян уламжлал ёсоор Засгийн газрын үйл ажиллагааны тайлан илтгэлийг танилцуулсан байна. 

Холбоотой мэдээ