БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн мэдээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-21 23:15:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр (2020.5.21) хуралдаж, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох асуудлыг хэлэлцжээ. Улмаар уг асуудлыг XIII удаагийн сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан БХАТИХ-ын хэвлэлийн төлөөлөгч доорх байр суурийг илэрхийлсэн байна. Үүнд:


Үндэсний аюулгүй байдал бол улс орон оршин тогтнох суурь үндэс бөгөөд улс орны язгуур эрх ашигтай холбоотой, тухайн улсын эн тэргүүний асуудал. Гэвч БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг Хятадад эргэж ирснээс хойш 23 жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаар Үндсэн хууль болон Тулгуур хуулиар хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлсэнгүй. Хонконгийн хуулийн систем, гүйцэтгэх тогтолцоонд цоорхой, дутагдал илт байсаар байгаа ба улмаар “эрсдлээс хамгаалах хамгаалалтгүй” байдалтай байна. Хонконгийн сөрөг хүчин дотоодод хагарал, хөмрөлт, нэвчилт, шургалт, сүйтгэл явуулахаар гадны хүчнийхэнтэй урт хугацааны турш сүлбэлдсэн. Өнгөрсөн жилийн 6 дугаар сард Хонконгод “Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлаар үүссэн үймээн Хонконгийн эрх зүйт засаглалыг ноцтой гишгэлж, нийгмийн тогтвортой байдлыг эвдэлсний улмаас эдийн засаг, иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулж, эдийн засгийн хохирол хэдэн арван тэрбум ам.доллар давсан. Илүү ноцтой зүйл бол “Хонконг тусгаарлуулах” болон тус газрын радикал тусгаарлах хүчний үйл ажиллагаа улам ширүүсэж, “Хонконг тусгаарлуулах”, “Хонконгийг сэргээх” зэрэг үзлийг ухуулан сурталчилж, үүгээр ч үл барам “зэвсэгт хүчнээр улс байгуулах”, “Талбайд Үндсэн хууль батлах” гэгчийг шуугиулж байна. Сөрөг хүчин болон хэт туйлшрагч радикал этгээдүүд “нийгэм, эдийн засаг, улс төрийг сүйрүүлэх” үйл ажиллагааг ихээр явуулж, хүчирхийлэл, террорист ажиллагаа тасралтгүй нэмэгдэж байна. Гаднын хүчнийхэн Хонконгийн асуудалд ил тод, ихээр оролцож, сөрөг хүчин болон хууль зөрчигч хүчирхийлэгчдийг аймшиггүйгээр дэмжин дэвэргэж, хамгаалах халхавчаар хангаж байна. Тэдний үйлдэл Хятадын үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой заналхийлж, онцгой бүсийн засаг захиргааны аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдлыг ноцтой хохироож, “Нэг улс, хоёр систем” зарчимтай ноцтой сөргөлдөж, Хятад улсын үндэсний аюулгүй байдалд бодит аюул учруулж байна. Хонконг хэдийн Хятад улсын үндэсний аюулгүй байдлын ил эрсдэл болоод байна.  


Хятадын төв Засгийн газар үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад хамгийн том, хамгийн эцсийн хариуцлагыг хүлээдэг. Хонконгийн хөгжил, тогтвортой байдал, ард иргэдийн сайн сайхны төлөө хамгийн ихээр анхаардаг. Иймээс гадаад дотоодын дайсагнасан хүчин Хонконгийг ашиглан улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэх, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хэрэгт оролцох зэрэг үйлдлийг дур мэдэн гаргахыг харсаар зүгээр суух боломжгүй. Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг сайжруулан байгуулах нь зайлшгүй бөгөөд хойшлуулшгүй хийх шаардлагатай зүйл юм. Үндсэн хууль болон Тулгуур хууль нь Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хууль дүрмийн үндэс нь болж өгдөг. БХАТИХ нь Хятад улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох асуудлыг хэлэлцэх нь үндсэн хууль болон Хонконгийн тулгуур хуулийн тогтоолын дагуу эрх үүргээ биелүүлж буй явдал бөгөөд улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах, “нэг улс, хоёр систем”-ийн зөв чиглэлээр урагшлах нөхцөлийг бататгах үндсэн зорилготой юм.


Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь “нэг улс, хоёр систем”-ийн гол зорилт бөгөөд “нэг улс, хоёр систем” оршин тогтнох үндэс нь юм. “Нэг улс” гэсэн суурь үндэс байхгүй бол “хоёр систем”-г ярихын боломжгүй. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хонконгийн хөгжил цэцэглэл, урт хугацааны тогтвортой байдлын урьдач нөхцөл, баталгаа юм. “Хонконгийн салан тусгаарлах”, салан тусгаарлах үзэлтнүүд, террорист ажиллагааг зохион байгуулж, оролцдог хүмүүс Хонконгод маш цөөхөн, хуулийн дагуу шийтгэх нь эдгээр цөөн хэсэг, харин хамгаалсан нь хууль дүрмийг сахиж мөрддөг Хонконгийн олонх ард иргэд юм. Энэ нь Хонконгийн нийгмийн үндсэн эрх ашигт нийцэж байна, мөн Монгол Улсыг багтаасан олон улсын нийгэмлэгийн нийтлэг эрх ашигт нийцэж байна. Хятад улсын Засгийн газар цаашид ч мөн “нэг улс, хоёр систем” чиглэлийг баримтлах бөгөөд энэ нь хэзээ өөрчлөгдөхгүй. Мөн нэг зүйлийг онцлоход, Хонконг бол БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, БНХАУ-ын Ардын Засгийн газрын шууд харьяат орон нутгийн засаг захиргааны нэгж учир Хонконгийн Засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль батлах асуудал нь цэвэр Хятад улсын дотоод хэрэг бөгөөд аль ч гадаад орон оролцох эрхгүй гэдгийг онцолмоор байна.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэвлэлийн алба

Холбоотой мэдээ