Говь-Алтай аймагт мал төллөлт 80.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-20 21:52:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд мал төллөлт 80.2 хувьтай, төл бойжилт 99.3 хувьтай  байна.


Тавдугаар сарын 13-ны байдлаар ингэ 6.2 мянга, гүү 12.6 мянга, үнээ 12.9 мянга, хонь 379.3 мянга, ямаа 703.2 мянга, нийт 1114.1 мянган мал төллөж, ботго 5.9 мянга, унага 12.4 мянга, тугал 12.7 мянга, хурга 377.2 мянга, ишиг 699.1 мянга, нийт 1107.5 мянган төл бойжиж байна хэмээн ХХААГ-аас мэдээлэв.

Говь-Алтай аймаг 1524.8 мянган хээлтэгч малтай бөгөөд энэ онд 1381.3 мянган мал төллөх юм.


Холбоотой мэдээ