Спорт бүжгийн улсын уралдаанаас хошой мөнгөн медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:03:26

2016 оны спорт бүжгийн хамтлагийн төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа" спорт цогцолборт боллоо.

Монголын бүжгийн спортын холбоо, “Moon dance” клубээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд хүүхэд, өсвөр насныхан, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 4 ангиллаар 1400 гаруй спорт бүжгийн тамирчид өрсөлдсөн байна.      

Өвөрхангай аймгаас Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Ирмүүн” клубын МУСТА М.Батзориг багштай “Ирмүүн-4”, “Ирмүүн-5” хамтлаг, Зүүбаян-Улаан сумаас н.Нямсүрэн багштай “Smile dance”хамтлаг, Сант сумаас Б.Мөнхсоёл багштай “Чимэгт товшилт” хамтлагууд оролцжээ. Тэмцээний Залуучуудын насны ангилалд “Ирмүүн-4” хамтлаг Стандарт болон Латин бүжгийн төрөл тус бүрт дэд аварга болж, хошой мөнгөн медаль хүртсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ