Бүртгэлийн ажилтнуудын цахим сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-20 17:18:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн ажилтнуудын дунд цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутаг дахь улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан хууль, эрхзүйн мэдээллээр хангах, тэдэнтэй гэрээ байгуулах, анхаарах асуудлуудын талаар зөвлөмж өгөх юм.

Сургалтаар сонгуулийн тухай хууль, түүнтэй холбоотой хууль тогтоомж, санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгахтай холбоотой анхаарах асуудлуудын талаар хэлтсийн албан хаагч, 19 сумын улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нарт мэдээлэл өгч, нэгдсэн удирдлагаар хангав. Мөн итгэмжлэгдсэн ажилтнуудтай гэрээ байгуулж, төрийн албан хаагчийн ёсзүй, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, мэдээллийн сангийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ