Эквадор хямралын улмаас Элчин сайдын яамдаа хааж байна

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-05-20 12:25:21

КИТО. /AFP/. Эквадорын эрх баригчид коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын нөхцөлд хөрөнгө мөнгөө хэмнэхийн тулд хэд хэдэн Элчин сайдын яам, төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийг хаахаар шийджээ.


“Бид Элчин сайдын яамд, дипломат газруудыг хаана” гэж Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед 4 тэрбум гаруй ам.доллар хэмнэх төлөвлөгөөгөө танилцуулахдаа мэдэгдсэн байна.


Уг төлөвлөгөөний хүрээнд Иран, Никарагуа, Малайз болон Андын хамтын нийгэмлэгт суугаа Элчин сайд нарыг эргүүлэн татах аж. Мөн Мексикийн Тапачула, Венесуэлийн Валенсия хот дахь Консулын газрыг хаахаар болсон байна. Үүнээс өмнө Алжир, Нигер, Беларусь, Этиоп болон Ангол дахь дипломат төлөөлөгчийн газрыг хаасан юм.


Мөн илүү их хөрөнгө мөнгө хэмнэхийн тулд 40 гаруй яам, агентлагуудыг хааж, төрийн мэдлийн долоон компанийг татан буулгах замаар төрийн аппаратыг улам бүр цөөлнө гэж Эквадорын Ерөнхийлөгч мэдэгджээ.


Холбоотой мэдээ