АНУ: ДЭМБ шаардлага биелүүлэхгүй бол санхүүжилтээ бүрэн зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Риа Новости/. АНУ-ын эрх баригчдын шаардаж байгаагаар шинэчлэл хийнэ гэсэн баталгаа олгох 30 хоногийн хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ өгчээ. ДЭМБ Шинэчлэл хийхгүй тохиолдолд АНУ тус байгууллагад олгодог санхүүжилтээ зогсоох шийдвэрийг эцсийн байдлаар гаргаж, гишүүнчлэлээ эргэн харах болно гэж Ерөнхийлөгч Д.Трампын ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейесуст илгээсэн захидалд дурджээ.
“ДЭМБ үйл ажиллагаагаа сайжруулах
нэлээд чухал ач холбогдолтой алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ 30 хоногийн дотор
нотлохгүй бол АНУ-аас ДЭМБ-д олгодог санхүүжилтээ түр зогсоож, гишүүнчлэлээ эргэн харах болно” хэмээн тэмдэглэсэн байна.
“COVID-19”-н
дэгдэлтийн эсрэг ДЭМБ зөв арга хэмжээ авч чадаагүйтэй холбогдуулан АНУ-аас ДЭМБ-д
олгодог санхүүжилтийг зогсоож буйг би 4 дүгээр сарын 14-нд мэдэгдсэн. ДЭМБ-ын
үйл ажиллагаатай холбогдуулан АНУ-ын засаг захиргааны шалгалтаар миний
өмнөх саруудад болгоомжлуулж байсан олон зүйл батлагдсан. Түүнчлэн БНХАУ-аас
хараат бус байдал гэх мэт олон асуудлыг ДЭМБ анхаарч үзэх ёстойг олж тогтоосон”
гэж Д.Трамп цохон тэмдэглэжээ.
БНХАУ-аас хараат бус
гэдгээ батлан харуулахыг Д.Трамп ДЭМБ-ын тэргүүнд уриалжээ.