Хоккейн ДАШТ-ийг Оросын Ерөнхий сайд нээнэ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-06 11:57:08

МОСКВА./TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр эхлэх шайбтай хоккейн 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ нээж үг хэлнэ.

Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, Спортын сайд Виталий Мутко, Москва хотын дарга Сергей Собянин, Олон улсын мөсний хоккейн холбооны /IIHF/ Ерөнхийлөгч Рене Фазель нар оролцох ажээ.

Энэ удаагийн ДАШТ Москва болон Санкт-Петербург хотуудад явагдах бөгөөд тэмцээнд оролцох 16 улсын баг хоёр хэсэгт хуваагджээ. А хэсэгт ОХУ, Швед, Чех, Швейцарь, Латви, Норвеги, Дани, Казахстаны шигшээ багууд орсон бол Б хэсэгт багтсан Канад, Финланд, АНУ, Словак, Беларусь, Франц, Герман, Унгарын багууд Санкт-Петербург хотод тоглох юм.

Өнөөдөр Оросын баг эхний тоглолтоо Чехийн багтай хийнэ.   

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ