“Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-15 18:27:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас уран бүтээлчид, дизайнеруудын дунд зарласан “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдгүүд шалгарлаа.


Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс нэгдүгээр байрт график дизайнер Д.Алтантулга "Сонор сэрэмжээ бүү алдаарай", дэд байрт график дизайнер, зураач П.Алтансүх “Тэнгэрийн нүд”, гутгаар байрт график дизайнер Б.Энхтунгалаг “Гэр гэртээ”, тусгай байрт график дизайнер, гэрэл зурагчин Б.Чадраабал “Хамтдаа сэргийлье” гэрэл зургийн цуврал бүтээл тус тус шалгарчээ.


Шалгарсан бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд олон нийтэд сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг олгох юм.


Тус уралдааныг Монгол Улсад коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ