Улсын аварга малчин, тариаланчдад шагнал гардуулав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-15 16:24:48

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрөгч Шороон гахай жилийн ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 61 дүгээр тогтоолоор Дорнод аймгаас Улсын “Хошой аварга малчин өрх” нэг, “Аварга малчин өрх” зургаа, “Аварга тариаланч хамт олон” нэг шалгарсан юм. Улсын аварга малчин шалгаруулах журмын дагуу сүүлийн гурван жилийн ажлын үзүүлэлтээр шалгуур үзүүлэлтийг гаргадаг аж.  

Шагналыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөхөн гардуулдаг уламжлалтай ч “СOVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлж хойшлуулаад байсан юм. Улсын хошой аварга малчин өрх”-өөр Матад сумын Буян-Өндөр багийн малчин Ц.Цэрэнпагма, “Улсын аварга малчин өрх”-өөр Гурванзагал сумын Рашаант багийн малчин З.Чинбат, Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Х.Энхбаатар, Булган сумын Баян-Уул багийн малчин О.Жамбалдорж, Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин П.Аминзүрх, Баяндун сумын Яргай багийн малчин С.Дамдиндорж, Дашбалбар сумын Харзат багийн малчин Д.Дондогжамц нар гэргий нарын хамт ирж шагналаа хүндэтгэлтэйгээр гардав. Харин “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Дорнод гурил ХХК-ийн “Булгадай тариа” бригад шалгарсан байна. 

Холбоотой мэдээ