Мод тарих бэлтгэл ажил хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-06 10:15:02

Дорноговь аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил үргэлжилж байна.

Өнгөрөгч жил хурлаас цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөв гаргах, хашаа барих, худагжуулах ажилд хөрөнгө гаргаж, мод бут тарьж байсан бол энэ жил мод тарихаар бэлтгэл ажлыг хангаж буй.

Тавдугаар сарын 04-нд тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 95 ширхэг модны нүх ухсан бол энэ санаачилгыг Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллагууд дэмжиж оролцох юм байна.

Говь нутгийг ойжуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амралт зугаалга, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа энэхүү газарт нийт дөрвөөс таван мянган ширхэг хайлаас, улиас, улаан сухай зэрэг модыг тарих аж. Дашрамд дурдахад ноднин тарьж байсан улиас, хайлаас, улаан бургас зэрэг модны ургалт сайн байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ