Иргэдийн оролцоотой хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-06 10:07:56

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэд ирэх 2017 оны ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг эрэмбэлэх харьяалах багийнхаа Иргэдийн нийтийн хуралд оролцож байна.

Тавдугаар сарын 04-ний 15.00 цагаас нэгдүгээр багийн иргэд Сайншанд сумын Иргэний танхимд, хоёрдугаар багийн иргэд 05 дугаар сарын 08-нд Иргэний танхимд, гуравдугаар багийн иргэд 06-ны 14.00 цагаас Соёмбо цогцолборт, дөрөвдүгээр багийн иргэд тавдугаар сарын 07-ны 15 цагаас төмөр замын соёлын төвд хуралдах аж.

Харин зургадугаар багийн иргэд тавдугаар сарын 06-нд  15 цагаас  Сайншанд сумын Иргэний танхимд, долдугаар багийн иргэд тавдугаар сарын 09-ний  17 цагаас төмөр замын Соёлын төвд тус тус хуралдана.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ