Мал төллөлт 60 гаруй хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 09:24:24

Төв аймаг 5 сар гарсаар нийт төлийнхөө /1,9 сая/ 60,4 хувийг хүлээн авав. Одоогийн байдлаар 1201201 толгой хээлтэгчээс ботго -377, унага -21091, тугал – 40200, хурга -711260, ишиг 435806 хүлээж авсны 98,6  хувь нь бойжиж байгаа юм.

Оны эхний сүргийн 1,51 хувь буюу 67485 толгой мал зүй бусаар хорогдсноос 3532 нь өвчнөөр үхсэн байна.Үүнээс тэмээ -15,адуу -4359, үхэр -7201, хонь -26186, ямаа -29724 толгой байгаа юм.Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Эрдэнэсант, Лүн, Угтаалцайдам сум хамгийн их хорогдолтой бол Баян, Баянцагаан, Баянжаргалан, Борнуур, Зуунмод сум харьцангуй бага, огт хорогдолгүй байна. Малчид байгалийн болзошгүй хүндрэлийг  хохирол багатай даван туулахад аймаг, орон нутгаас дэмлэг болж, нөөцийн 180 тн өвсийг хямдралтай /3000 төгрөг/ олгохоор болжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ