“Хөрсөө хойч үедээ хэвээр үлдээе” сарын аян өрнүүлж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-14 17:02:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөрсөө хойч үедээ хэвээр үлдээе” сарын аяныг энэ сарын 12-ны өдрөөс өрнүүлж байна.

Аяны хүрээнд мэргэжлийн хүмүүс газар тариалангийн үйлдвэрлэлд хөрсийг цөлжилтөөс хамгаалах, ээлжлэн тариалалт хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, сурагчдын дунд илтгэлийн уралдаан явуулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

“Хөрсөө хойч үедээ хэвээр үлдээе” аян ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ