Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-14 09:09:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс саяхан ашиглалтад авсан шинэ байрандаа орж иргэд, даатгуулагчдад үйлчилж эхэллээ.

Тус хэлтэс улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар иргэд даатгуулагчдын хэрэгцээ, үйлчилгээний стандартад нийцсэн орчин үеийн тохижилт бүхий тѳрийн үйлчилгээний ажлын байртай болсон байна. Нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг "Их Азар" ХХК барьж ашиглалтад оруулжээ. Энэ оны эхний дөрвөн сард аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 4859.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 595.3 сая төгрөг буюу 14.0 хувиар өсч, зарлага 15242.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 4676.8 сая төгрөг буюу 23.5 хувиар буурсан байна. Харин тэтгэврийн даатгалын сангийн орлого 689.9 сая төгрөг буюу 20.5, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 79.2 сая төгрөг буюу 33,0 хувиар өмнөх оны мөн үеийнхээс өссөн байна.

Холбоотой мэдээ