Шинжлэх ухааны төсөлд зээл олгон даатгалтай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2020-05-13 12:51:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн, ААН, байгууллага өөрийн барааны тэмдэгт буюу логог Оюуны өмчийн газарт бүртгүүлэн баталгаажуулснаар арилжааны банканд хандан зээл авах боломжтой. 

Тодруулбал, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйг УИХ-аас баталж энэ талын хуулийг оны эхэнд гаргасан. Оюуны өмчийг эдийн засгийн хэлбэрт оруулснаар нэг барааны тэмдэгтэд 50 сая хүртэл төгрөгийн зээл олгох боломжтой болжээ. 

Дээрх нөхцөлд барааны тэмдэгтээ Оюуны өмчийн газар баталгаажуулсан байх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьсан. Энэ нь цаашлаад бизнесээ гадаад, дотоодод бусдад алдах зэрэг аливаа эрсдэлээс хамгаалж эрсдэлд орсон нөхцөлд нөхөн олговор авах зэрэг боломжтой болж байгаа юм. 


Барааны тэмдэгтээ баталгаажуулан зээл авах боломжтой.


Байгууллага, ААН, компаниуд зөвхөн ганц лого болон нэг бүтээгдэхүүн дээр бус, гаргаж буй бүтээгдэхүүн бүрээ баталгаажуулан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг Оюуны өмчийн газраас мэдээлж байна. Оюуны өмчөө баталгаажуулан зээл авах талаар Оюуны өмчийн газар "Улаанбаатар" хотын банктай хамтран ажиллаж эхлээд байна. 

Өмнө нь манай улсад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалт байхгүй ирсэн юм. Одоо эрхзүйтэй болсноор зөвхөн барааны тэмдэгт гэлтгүй дараагийн ээлжинд шинжлэх ухааны төсөлд зээл олгон даатгалтай болгох системийг хэрэгжүүлэх аж. 



Холбоотой мэдээ