735 мянган төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-05 16:59:23

Энэ долоо хоногийн лхагва гарагийн байдлаар Дундговь аймагт мал төллөлт 65. 8 хувьтай байгааг аймгийн ХХАА-н газраас мэдээллээ.

Тус аймагт 1 сая 145 мянган эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар 754 мянга 500 гаруй мал төллөж, 735 мянга 500 төл бойжиж байгаа бөгөөд төл бойжилт 97.4 хувьтай байна.

Хээлтэгч хонин сүргийн  69, ямааны 63 хувь нь төллөөд байгаа бол ингэ, гүү, үнээний 17- 31 хувь нь төллөжээ.

Малын хорогдол багассан. Гэхдээ  нийт хорогдол 54 мянгад хүрсэн байна. Энэ нь нийт малын 1.9 хувь болжээ. Хорогдсон малын 62 хувь нь ямаа байгаа бөгөөд 5000- 9000 давсан тооны малын хорогдолтой 5 сум байгаа бол Сайхан- Овоо сум хамгийн бага буюу 51 малын хорогдол бүртгүүлсэн байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ