Энэтхэгт халдвар авсан хүний тоо 70 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-12 14:15:47

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгт коронавирусний халдвар авсан хүний тоо өмнөх өдрийнхөөс 3604-өөр нэмэгдэж, 70756-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ. Энэтхэгт халдварын улмаас 2293 хүн нас барсан бол 22454 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.


Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Энэтхэгт халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар тогтоосон хөл хориог гурав дахь удаагаа буюу энэ сарын 17 хүртэл дахин сунгах төлөвтэй байгаа хэдий ч халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн, бага эрсдэлтэй бүс нутгийн хязгаарлалтуудыг нэмж сулруулах магадлалтай байгаа ажээ.  


Ерөнхий сайд Нарендра Моди болон тэргүүн сайд нар даваа гарагт цахимаар уулзсаны дараа эх сурвалжууд “NDTV” сувагт ийнхүү мэдээлжээ. Н.Моди одоогоор мөрдөж буй дүрмүүдэд өөрчлөлт оруулах хүсэлтээ энэ сарын 15-наас өмнө ирүүлэхийг мужийн эрх баригчдаас хүссэн байна. 

Холбоотой мэдээ