Булган сумын төвд хяналтын камер суурилууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-11 12:32:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган сумын төвийн зургаан цэгт “Hikvision” маркийн хяналтын камер суурилуулж, ашиглалтад өглөө.

Уг ажлыг аймгийн Цагдаагийн газрын саналаар сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.

Булган сум нь аймгийн төвөөс 350 км алслагдсан, 5 мянга гаруй хүн амтай тус аймгийн томоохон сумдын нэг юм. Ийнхүү хяналтын камер суурилуулснаар сумын төвийг бүрэн хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ