Эстони анх удаа “Avigan” эмийг “COVID-19”-н эмчилгээнд зориулж туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-10 21:24:26

ХЕЛЬСИНКИ. /РИА Новости/. Эстони улс коронавирусний цар тахалтай тэмцэхийн тулд Японоос анх удаа “Avigan” эмийг авч, хэрэглэх гэж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдэгдсэн байна.  


Японы Засгийн газар Токио дахь Эстонийн Элчин сайдын яам руу “Avigan” эмийг илгээсэн бөгөөд эмийн бүтээгдэхүүн ирэх долоо хоногт Эстонид хүрэх аж.


"Эстони “Avigan” эмийг хүлээн авч байгаа нь хямралын нөхцөлд олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байгааг харуулж байна. Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэгитэй би өнгөрсөн пүрэв гарагт ярилцаж, түүнд талархал илэрхийлсэн” хэмээн Эстонийн Гадаад хэргийн сайд Урмаса Рейнсалу мэдэгджээ.


“COVID-19”-н эмчилгээнд туршилтаар ашиглах зорилгоор “Avigan” эмийг авах хүсэлтээ 80 гаруй улс Япон руу илгээжээ. Эстони энэ эмийг Японоос авч буй анхны улс болж байгаа бөгөөд эмнэлзүйн туршилтын үр дүнгээ Японтой хуваалцах аж.


Ханиадны эсрэг үйлчилгээтэй “Avigan” эмийг Японы “Fujifilm Toyama Chemicals” компани үйлдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ