АНУ-д “Мөнхийн хороо” арга хэмжээ цахим хэлбэрээр явагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-10 12:08:56

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор АНУ-д “Мөнхийн хороо” арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт цахим хэлбэрээр явагджээ. Энэ арга хэмжээнд Америкийн нийт 24 хотын оршин суугчдаас гадна ОХУ, Армен, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргиз, Беларусийн дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд оролцжээ.


Арга хэмжээнд оролцогчид Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалын хүндэтгэн нэг минут дуугаа хураажээ. Түүнчлэн бие биедээ баярын мэнд хүргэж, дайнд амь үрэгдсэн баатруудын хөшөө дурсгалд цэцэг өргөсөн байна.


Цахим хэлбэрээр явуулсан “Мөнхийн хороо” арга хэмжээнд хот бүрээс нэг төлөөлөгч гарч үг хэлж, Ялалтын баярын мэндийг хүргэжээ. Энэхүү арга хэмжээнд Нью-Йорк, Олбани, Сан-Франциско, Лос-Анжелес, Анкориж, Чикаго, Денвер, Сиэтл, Детройт, Чарльстон, Бостон хотоос хүмүүс оролцсоноос гадна Гонолулу, Остин, Мельбурн хотын оршин суугчид анх удаа энэ арга хэмжээнд нэгджээ.

 

Холбоотой мэдээ