Монгол сонсогчид ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-09 14:40:01
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийлээ.


Энэ үеэр сайд Н.Энхболд "Covid-19" цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, бусад байгууллагуудын сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьжээ. 


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд энэ ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.



Холбоотой мэдээ