Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-08 10:38:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” төрийн өмчит компани өнөөдөр өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Улаангомоос Өмнөговь чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийнэ.

Үүнтэй холбогдуулан тухайн хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана.

Засвар хийх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, ЗДТГ зэрэг нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Ховд аймгийн “Дөргөн”-ий усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч авч хангах ажээ. 

Холбоотой мэдээ