УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-07 11:14:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр буюу энэ сарын 6-нд хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцлээ.


Тодруулбал, зарим иргэнээс УИХын сонгуулийн тухай хуулийн 29, 32 дугаар зүйл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” хэмээн заасан нь иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн гомдол гаргасан иргэд үзсэн байна.


Харин ҮХЦ-ээс уг хууль Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа.

Холбоотой мэдээ