АНУ-ын санхүүжилтээр Сайншанд суманд шинэ цэцэрлэг барилгын ажил эхэллээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-07 11:13:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багт АНУ-ын буцалтгүй тусламжаар 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ.

Барилгыг АНУ-ын буцалтгүй тусламж буюу 436000 ам долларын хөрөнгө оруулалтаар “Монголиан Пропертиэс” ХХК барьж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард дуусган хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.

Энэ сарын 05-нд АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филипп Лүү тэргүүтэй төлөөлөгчид цэцэрлэгийн барилгын явцтай танилцсан байна.

Ташрамд дурдахад 2017 онд АНУ-ын 790000 ам долларын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 50 хүүхдийн хүчин чадалтай, гэрэл цахилгаан бага зарцуулдаг, хүйтний улиралд тэсвэртэй, байгальд ээлтэй, орчин үеийн технологи, шийдэл бүхий цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулж байсан.

Холбоотой мэдээ