Дадлага сургуулиар танхимын сургалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-06 17:13:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль орон даяар болж байна. Дадлага сургуульд Баянхонгор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, 20 сумын Онцгой комиссын нийт 320 орчим ажилтан алба хаагч өгөгдсөн цагийн байдлын талаар шийдвэрийн төсөл боловсруулан ажиллаж байна.

Дадлага сургуулиар танхимын сургалтыг явуулж, аймгийн Онцгой комисс болон шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ