“COVID-19” халдварын үед авч хэрэгжүүлэх дадлага сургууль болж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-06 16:04:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ авах” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль болж байна. Өнөөдөр өглөө 08.00 цагт аймгийн Онцгой комиссын гишүүд, төрийн байгууллагуудын дарга, удирдлагууд бүгд ОБГ-ын өмнөх талбайд жагсаж, бэлтгэл бэлэн байдлаа шалгуулснаар эхэлсэн. Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй дадлага, сургуулийг аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга С.Насанбат нээж үг хэллээ.

Аймгийн Шуурхай штаб ээлжит хурлаа хийж байна. Маргааш “COVID-19 цар тахлын үед ажиллах хариу арга хэмжээний дадлага сургууль эхэлнэ. Үүнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын дарга нарт чиглэл өгч байна. Дадлага сургууль 5 дугаар сарын 6, 7, 8 -ны өдрүүдэд буюу нийт 3 хоног үргэлжилнэ. Мөн “COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэн, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, уялдаа холбоог сайжруулах, болзошгүй эрсдэлийг хэрхэн даван туулах мэдлэг, чадвартай болох чухал сургуулилт болж байна. 

Анги бүлгүүд, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх, нэгнээсээ суралцах, хорио цээр, халдвар хамгаалалтын дэглэмийг тогтооход хэрхэн ажиллах талаар тодорхой ойлголттой болно гэсэн юм. Мөн хээрийн хүн эмнэлгийн бэлэн байдлыг шалгана гэдгийг тодотголоо. 

Тэрээр, дадлага сургуулийг 3 үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй болон Хан-Уул дүүрэг, орон нутагт Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа аж.

Дархан-Уул аймгийн тухайд төрийн бүх байгууллага бэлтгэл бэлэн байдалд ажиллаж байна. Одоо дадлага, сургуулилт танхимын хэлбэрт цагийн байдалд хэрхэн ажиллах, мэдээллийг хэрхэн дамжуулах, мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авах, уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах зэрэгт бүлгээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ