Улсын филармонийн хамт олон нэг өдрийн цалингаа УОК-т хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-05 13:13:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонийн хамт олон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тусалж, хандивын аянд нэгдлээ.


Нийт 170 гаруй ажилтан, алба хаагч, уран бүтээлчдийн нэг өдрийн цалин 5 092 525 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өгөв.


Энэ үеэр Улсын филармонийн удирдлагууд “Бид нэг гэр бүл” аяныг өрнүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа, тайван цаг ирэхэд “Бид нэг гэр бүл” талархлын тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн юм.  

Холбоотой мэдээ