NASA Ангараг гаргийг судлах нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-05-04 13:59:48

НЬЮ-ЙОРК. /АР/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангараг гаргийг судлах зорилгоор бүтээсэн нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ.


NASA-гийн цахим хуудсанд мэдээлснээр, “Ingenuity” /Зохин бүтээх чадвар/ хэмээн нэрлэсэн, нисдэг тэрэгтэй төстэй уг төхөөрөмжийг энэ оны долдугаар сард хэрэгжүүлж эхлэх “Mars 2020” төслийн хүрээнд бүтээсэн байна.


“Ingenuity” хэмээх нэрийг  бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын дунд уралдаан зохион байгуулж сонгосон бөгөөд Алабама муж улсын дунд сургуулийн сурагч Ваниза Рупанийн санал болгосон нэр ажээ. Улаан нүдэн гаргийн гадаргуугийн зургийг авах ёстой энэхүү “нисдэг тэргээс” гадна ангарагнаа явагч “Perseverance” аппаратыг уг гараг руу илгээх юм.   


“Ingenuity” төхөөрөмжийн тусламжтайгаар судлаачид Ангараг гаргийн хүрэхэд хэцүү хэсгүүдийг судална гэж найдаж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг дээр 2021 оны хоёрдугаар сард буулгахаар товложээ.

Холбоотой мэдээ