Өнгөрсөн 7 хоногт 3.9 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-04 11:05:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаа болов. 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 52 компанийн 3.9 сая ширхэг хувьцааг 1.328.652.063.15 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар "Фронтиер Лэнд Групп", "Жуулчин Дюти Фрий", "АПУ", "Дархан нэхий", "Ариг гал" ХК-иудын хувьцаа идэвхтэй арилжигдлаа. 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд "Евразиа капитал Монголиа", "Аргай бэст", "Стандарт инвестмент", "БиДиСек", "Ард секюритиз" үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцлоо. 

5 дугаар сарын 1-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2.432.459.899.681.54 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16507.69 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ