Гэр хорооллын нүхэн жорлонг ариутгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-02 11:24:05
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс дөрөвдүгээр сарын 30-нд хуралдаж иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу саун, фитнес клубийн үйл ажиллагааг нээхээр боллоо.

Ингэхдээ арваас дээш хүнд үйлчлэхгүй, хоорондоо хоёр метрийн зайтай байрлах боломжийг бүрдүүлж өгсөн зай талбай томтой,  эрүүл ахуйн шаардлага хангасан фитнес клубийг оройн 20 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөх юм. Зөвшөөрлийг олгохын өмнө ажлын хэсэг байгуулж шалгалт явуулна.

Харин саунд хоёроос дээш хүн нэг өрөөнд оруулахгүй байх, эрүүл ахуйн халдвар хамгааллын шаардлагыг биелүүлсэн байх шаардлагатай гэлээ. Түүнчлэн дээрх хуралдаанаас гэр хорооллын нүхэн жорлонг аймгаас төсөв гаргаж нэг удаа ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ