Хятадын компанийн хандивласан коронавирусний оношлуурын мэдрэг чанар 93,9%
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 3 дугаар сарын сүүлээр БНХАУ-ын СORE группээс манай улсад 4500 ширхэг коронавирусний оношлуур хандивласан юм. Тус компанийн удирдах ажилтан Ху Панпантай цахимаар ярилцлаа.
-Танай компаниас Монгол Улсад коронавирусний
оношлуур бэлэглэсэнд талархал илэрхийлье. Та компанийхаа талаар
товч танилцуулна уу?
- Манай Бээжингийн Core шинжлэх ухаан технологийн групп нь ISO9001, ISO13485 зэрэг олон улсын батламжтай аж ахуйн нэгж юм. Мөн Европын Холбооны CE, Америкийн FDA батламжийг эзэмшдэг ба хэрэглээний цавуулаг алт, PCR, CL, генийн чив зэрэг технологийг ашиглан Coretests түргэвн оношлууруудыг үйлдвэрлэж борлуулдаг. Эдгээр оношлуурт 5 цувралын 100 гаруй төсөл багтдаг ба эрт жирэмслэлт зэрэг нөхөн үржихүйн цуврал тест, кокайн зэрэг мансууруулах бодисыг илрүүлэгч, элэгний В,С вирус, ДОХ зэрэг халдварт өвчний оношлуур, зүрхний булчин, өтгөний цус, шээсний уураг, цусны даралт, цусан дахь сахар, хүчилтөрөгчийн зэргийн агууламжийг хэмжигч зэрэг багтана.
Үйлдвэрлэлийн гол бааз Бээжин хотын Баорүйюан аж үйлдвэрийн паркт байрладаг ба оношилгооны төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэл, борлуулалт болон техникийн үйлчилгээг хариуцдаг. GMP үйлдвэрийн байр нь түргэвчилсэн оношлуурын дамжлага болон бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Дэлхийд нийт нэг тэрбум гаруй хэрэглэгчтэйгээс гадна Хятадын зах зээлийн ихэнх хувийг эзэлдэг. Core групп бүтээгдэхүүний чанар болон үйлчилгээгээрээ гадаад зах зээлд өөрийн нэр хүндийг олж авсан билээ.
-Та бүхэн дээрх оношлуурыг "КОВИД-19" дэлгэрсний дараа бүтээсэн үү. Олон улсын зах
зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юу, борлуулалт нь хэр байна вэ?
- Тийм ээ. Бид тахал өвчин дэлгэрсний дараа хийж гаргасан. Одоогоор, Европын Холбооны CE батламжийг аваад байна. Мөн Украин, Унгар, Нигер, Перу зэрэг улс оронд албан ёсоор бүртгүүлсэн ба дэлхийн 20 гаруй орон, бүс нутагт нийт 2 сая гаруй оношлуурыг борлуулаад байна.
-Манай бүтээгдэхүүний аналитик мэдрэг чанар 93.9%, аналитик онцгой чанар 98.1%. Манай компани II-6840, III-6840 оношлуурын нээлт, үйлдвэрлэл, борлуулалтыг гол нь хариуцдаг. Эсрэг биетийн бөөгнөрөл, цусны сахар зэргийг эсэргүүцэх бүтээгдэхүүнийг нээж гаргах платформыг аль хэдийн байгуулсан. Бидэнд төлөвшсөн тогтвортой технологи, судлаачид, судалгааны платформаас гадна бүтээгдэхүүнийхээ найдвартай байдлыг баталгаажуулсан бодит чадамж бидэнд байна. Тэр утгаараа Европын Холбооны CE батламжийг авч чадсан нь холбогдох стандарт, шаардлагыг хангасан гэсэн үг. Мөн хөндлөнгийн шалгалтын тайлан байдаг.
-Танай компани дэлхий даяар нэг тэрбум гаруй
хэрэглэгчтэй гэлээ. Тэгэхээр Монголд энэ удаад оношлуур хандивлахаас гадна
Монголын талтай хамтарч ажиллах төлөвлөгөө бий юу. Монголын зах зээлийг
сонирхож байгаа юу?
Манай компани олон улсын батламж авсан 60 гаруй бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд борлуулж байна. Жишээ нь, нөхөн үржихүйн тестийн бүтээгдэхүүн болох эрт жирэмслэлтийн тест, ДОХ-ын халдварыг шалгадаг халдварт өвчний, кокайн зэрэг мансууруулах төрлийн бүтээгдэхүүнийг илрүүлэгч зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байна. Бид Монголын талтай аль хэдийн найрсаг хамтын ажиллагааг өрнүүлж, тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн болно. Цаашид ч улам идэвхтэй хамтран ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.