БНСУ-аас транзит нислэгээр ирсэн 273 иргэнээ татан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-30 21:43:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 273 иргэнийг авчирч байгаа тусгай нислэг өнөөдөр 20.40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.


Нислэгийн бүрэлдэхүүнд багтсан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийв.


УОК-ын шийдвэрээр маргааш буюу 5 дугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэнээ авна. 


Харин 5 дугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 13 улсаас 263 иргэн ирнэ. Ийнхүү гурван удаагийн тусгай нислэгээр 807 иргэн эх орондоо ирэх юм.

Холбоотой мэдээ