Канадад ойн түймэр гарсны улмаас 61 000 хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОТТОВА. /aif/. Канадын Альберт мужийн Форт МакМюррей хотод ойн түймэр гарч, эрчимтэй тархаж байгаа учраас хотын оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэх шаардлагатай боллоо гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Хотын 61 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрлээ гэж Форт МакМюррей хотын захиргаа мэдэгдсэн байна.
Энэ удаагийн ойн түймэр Альберт мужийн түүхэнд гарч байгаагүй асар том гамшиг юм. Форт МакМюррей хотын захын дүүргийн орон сууцны хорооллууд бүхэлдээ галд автан сүйджээ.
Ойн түймэр асар хурдтайгаар хотын төв рүү тархаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн тухай гэж мэдээлэл ирээгүй байна.
Д.Нямтулга