Онцгой комиссын эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-01 10:16:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр олон улсын ачаа тээврийн хэрэгслийг ганцхан Алтанбулаг боомтоор нэвтрүүлж байгаа нь Сэлэнгэ аймгийн хувьд онцгой нөхцөл байдалд бусад аймаг орон нутгаас өндөр хариуцлагатай ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд төрийн болоод төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, анги хамт олон хандив тусламжийг эрвийх дэрвийхээрээ үзүүлэн дэм болцгоож байна. Тухайлбал өнөөдөр Д.Баатар даргатай аймгийн Жүдо бөхийн холбооноос нэг сая, Жюү жицү бөхийн дэлхийн аварга, сурагч Б.Шинэтулга дэлхийн аваргын шагналын мөнгөнөөсөө 500.0 мянган төгрөг, мөн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4 дүгээр сургуулийн 1а ангийн сурагчид 155.000 төгрөг, аймгийн Чөлөөт бөхийн холбооноос 500.0 мянган төгрөг, амны хаалтыг тус тус Онцгой комиссын эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг болгон хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил дээрх хандив өгсөн хүмүүст “Талархал” хадгалууллаа. Энэ үеэрээ “Сэлэнгэчүүд бид зөвхөн аймгаа бус, Монгол Улсаа хамгаалж байгаа учир илүү их хариуцлагатай, хяналттай байхыг шаардаж байна” хэмээн онцгойлон хэлсэн. 

Холбоотой мэдээ