БХАТИХ-ын байнгын хорооны ээлжит чуулган эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-27 13:02:39

БЭЭЖИН. /Синьхуа/. Өнгөрсөн ням гарагт 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 17-р чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд эхэлжээ.


Чуулганы үеэр захиргааны хариуцлагын тухай хуулийн төсөл, хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдолд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл зэрэг хэд хэдэн хуулийн төслүүд, нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн биологийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, ардын зэвсэгт цагдаа нарын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүд, зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэх аж.


Мөн 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 3 дугаар чуулганыг явуулах өдрийг хэлэлцэх юм байна. Чуулган дөрөвдүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд болно.

Холбоотой мэдээ